

Сөрөг хүчин шинэ үндсэн хуульд олон нийтийг саналаа өгөхгүй байхыг уриалсан шалтгаан нь хууль баталсан нөхөдтэй холбогдож байгаа юм.
Үндсэн хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж буй Ассемблэйн гишүүдийн ихэнх нь исламын шашинтай хүмүүс юм. Тиймээс тэднийг исламын шашинтнуудын эрхийг үндсэн хуульд илүү тусгасан гэж үзэж байгаа юм.
Сөрөг хүчний удирдагчид “Хэрвээ Үндсэн хуулийн санал асуулга эрх баригчдын хяналт дор бүрэн зохион байгуулагдаж, аюулгүйн албаныхан батлан дааж байгаа үед бид саналаа өгөхгүй” хэмээн мэдээлсэн байна. “Бид үгүй гэсэн хариултыг сонголоо” хэмээн сөрөг хүчний удирдагч Амр Моусса хэлсэн байна.
Ерөнхийлөгч Мухаммед Мурси Үндсэн хуульийн олон нийтийн санал асуулгыг энэ сарын 15, 22-ны өдөр зохион байгуулахаар зарласан юм.
Харин хилийн чанад дахь египетчүүдийн санал хураалт өчигдрөөс эхэлсэн юм.
Д.Идэр