Д.Сарангэрэл, Д.Арвин нар тангараг өргөж, УИХ-д албан ёсоор орж ирвэл энэ удаагийн парламент хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй болно.

Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү нар тангараг өргөж УИХ-ын гишүүн боллоо. Ингэснээр энэ удаагийн парламент хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй болж байна. Тэдний тав нь АН-ынх бол, “Шударга ёс” эвслээс хоёр, ИЗНН нэг, МАН харин гурван эмэгтэй гишүүнтэй болж байна. Одоо МАН-ын хүнд, хэцүү, ганцаардсан цаг үед хувь тохиолоор МАН-ыг парламентад төлөөлөх болсон Д.Оюунхорол, Д.Арвин, Д.Сарангэрэл гэх эмэгтэйчүүд цаашид гар нийлж намынхаа төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэх болж байна.
Д.Оюухорол, Д.Арвин нар хоёр, гурван парламентад сонгогдсон. Тийм учраас парламентад яаж ажиллахаа мэднэ. Харин парламентад шинэ ч, улстөрд хуучин кадр Д.Сарангэрэлийг парламентийн гал тогоонд, тэр тусмаа намынхаа хоёр эмэгтэй гишүүнтэй хэрхэн гар нийлж ажиллахыг олон нийт сонжиж буй.
Сэтгэгдэл (1)