Сүүлийн үед бөхчүүд цагдаагийн байгууллагад их шалгагдах болжээ. Зодоон
хийсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад байгаа
дөрвөн бөхийн хэрэг намжаагүй байтал дахин нэг бөх хэрэгт холбогдов.

Сүүлийн үед бөхчүүд цагдаагийн байгууллагад их шалгагдах болжээ. Зодоон хийсэн хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаад байгаа дөрвөн бөхийн хэрэг намжаагүй байтал дахин нэг бөх хэрэгт холбогдов. Тодруулбал, Улсын начин Р.Пүрэвдагвыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдааны үеэр танхайрсан байна. Учир нь тавын даваанд тэрээр Б.Пүрэвсайхантай барилдсан. Тэдний барилдаан их хурц болж өнгөрсөн юм. Засуулууд давааг Ховдын начин Б.Пүрэвсайханд өгөхөд Р.Пүрэвдагва эсэргүүцэн, улмаар түүнд гарч хүрчээ. Тиймээс улсын начин Р.Пүрэвдагвыг олон нийтийн газар танхайрсан хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (39)