Жил бүрийн шинэ жилээр Сүхбаатарын талбайг чимдэг сүлд модныхоо гэрэл асаах ёслолыг хийдэг уламжлалтай. Энэ жилийн Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 16-нд буюу ням гарагийн 18.00 цагаас болох юм байна.

Шинэ жилийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан албан байгууллагууд сүлд модоо засаад эхэлжээ. Сүх жанжны талбай ч мөн сүлд модоо зассан байна. Энэ жилийн Сүлд модны гэрэл асаах ёслол энэ сарын 16-нд буюу ням гарагийн 18.00 цагаас болох юм байна.
Уг арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцож хүүхэд багачуудын төлөөлөлтэй хамтран сүлд модныхоо гэрлэн чимэглэлийг асаана.
Энэхүү сүлд мод нь төмөр караказан голтой, ногоон торон “дээл”-тэй, оройныхоо одтой нийлээд 25 метр өндөртэй, урсдаг гэрэл болон өнгө өнгийн бөмбөлөгөөр гоёсон байх юм.
Сэтгэгдэл (1)