
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоно гэсэн 340,000 мянган төгрөгийг өгөхийн тулд Засгийн газраас бонд гаргах санал гаргаад байгаа. Энэ мөнгийг олгохын тулд Хүний хөгжил санд 313,1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгө болон хүүхдийн мөнгө өгөхөөр Монгол банкнаас авсан зээл, зээлийн хүүг төлөх санхүүжилт дутуу байгаа аж. Тиймээс ийнхүү бонд гаргаж, Хүний хөгжил санг санхүүжүүлэхээр асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Мөн уг хуулийн төсөлд Хүний хөгжил санд төвлөрсөн мөнгийн тухайн жилийн төсвийн үлдэгдлийг дараа жил нь зөвхөн хүүхдийн хөгжилд зарцуулах санал оруулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бондыг гаргаснаар ахмадууд хэзээ мөнгөө авч болох тухай асуухад Сангийн сайд Ч.Улаан "Бид зах зээлийн байдал, үнэт цаасны
борлогдох нөхцлийг судалж үзсэн. Энэ ондоо багтааж өгч эхлэхээр тооцож
байна. Анх төсвийн тодотгол баталж байхад шийдсэн бол ондоо багтах
байсан. Одоо шахуу болчихлоо" гэв.