
Тэгвэл үүнд Сангийн сайд Ч.Улаан хариулт өглөө. Тэрбээр "Бондыг нэг л их аймшигтай зүйл гээд айдас, хүйдэстэй юм яриад байна. Бонд бол амьдралаас урган гарч багаа шаардлага. Тэгвэл ерөөсөө бонд гаргахаа болиод ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг өгөхөө болъё. Зөвхөн зорилтот бүлгэдээ өгье гэж болно. Гэхдээ амьдрал гэдэг залгамж халаатай учраас ингэж болохгүй. Өмнө нь хууль зөрчөөд Монгол банкнаас зээл авчихсан. Хуулийн дагуу Монголбанк энэ мөнгөө төсвөөс шууд суутгаад авчихна. Тэгэхээр энэ бонд зайлшгүй хэрэгтэй. Зөв ашиглаж чадвал бонд гэдэг тийм аймшигтэй зүйл биш. Манайх АНУ шиг ДНБ-ээсээ хэд дахин их үнэт цаас гаргаагүй, өрийн дарамтанд ороогүй байна" гэв.
Хүний хөгжил сангийн алдагдлыг нөхөж, санхүүжүүлэх бонд гаргах асуудлыг УИХ-ын гишүүдийн 81 хувь нь дэмжиж дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.