
Энэхүү наадмын үеэр шалгаруулдаг “Оны шилдэг залуу” хэмээх эрхэм өргөмжлөлийг хүртсэн залуучуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 4, цөөнгүй УИХ-ын гишүүд, Засгийн Газрын гишүүд, Монгол Банкны Ерөнхийлөгч 1 тус тус төрөн гарсан байдаг. 1992 оны анхны “Next Stop” харшийн наадмын “Оны шилдэг залуу улс төрч”-өөр одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Оны шилдэг залуу эдийн засагч”-аар одоогийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ.
Өнөөдөр Төрийн ордонд энэхүү наадмаас төрөн гарсан үе үеийн шилдэг 24 улс төрч, эдийн засагчид анх удаагаа 20 жилийн ойн босгон дээрээ уулзсан бөгөөд 1992 онд “Оны шилдэг улс төрч”-өөр шалгарч байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэднийг хүлээн авч ярилцсан юм. Уулзалтын эхэнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат энэхүү наадмыг сэргээх, цаашид үргэлжлүүлэн ямар байдлаар авч явах талаар саналаа хэлж, ирсэн зочид санал бодлоо солилцсон юм.
Энд цугласан зочидыг харахад өнөөдөр Монголын хөгжилд чухал хувь нэмэр оруулж буй хүмүүс байсан нь энэхүү наадмын шалгаруулалт тухайн үедээ үнэхээр нүдээ олсон шударга байсан гэдгийг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл (2)