
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун болон төвийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.