
МАХН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ. Хурал 11.30 цагт МАХН-ын байранд болох юм байна. Хуралд намын удирдлагууд оролцох бөгөөд чухам юуны талаар мэдээлэл хийх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудлаас болж, МАХН-ынхан хамтарсан Засгийн газраас гарна хэмээн мэдэгдэж байсан. Харин одоо Н.Энхбаярын хэрэг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар орсны дараа дахин хэлэлцэнэ гэсэн юм. Уг яриа намжаагүй байтал МАХН МАН нэгдэж бүлэг байгуулна гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ бүх асуудлаар мэдээлэл хийж магадгүй байгаа юм байна.
Сэтгэгдэл (8)