
Хэвлэлийн бага хуралд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар оролцож товч мэдээлэл хийн, оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Мөн Италийн “Federunacoma” хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Марко Пеццини Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн үзүүлэлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
“AssoFood Tech” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 онд Итали Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Монгол Улсын махны үйлдвэрүүдийг Италийн хамгийн сүүлийн үеийн технологиор хангах, монгол махны брэнд бий болгож экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани юм.
Сэтгэгдэл (2)