
Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах хилийн ойролцоо өнгөрсөн сарын
3-4-нд шилжих шөнө Тува улсын хоёр иргэн хил зөрчиж, үүргээ гүйцэтгэж
явсан хилийн харуулыг буудаж хүнд шархдуулсан хэрэг гарсан. Үүнээс хойш
ОХУ-ын хилийн алба, цэрэг, цагдаагийн хамтарсан эрлийн баг ажиллаж, хил
зөрчин хүний аминд хүрэх дөхсөн этгээдүүдийг хайж эхэлсэн бөгөөд хил
зөрчсөн тува нар Кукуртуг гэх тосгоны иргэд болох нь тогтоож, тайгын нэг
сууринд бүгж байгааг олж тогтоосон байна. Одоогоор тайгын эргэн тойронд
ус, намаг ихтэй, тэдгээр нь хөлдөөгүй байгаа болохоор хил зөрчигчдийг
баривчлах ажилд саад учирч байгаа аж.
Сэтгэгдэл (1)