
Н.Удвал сайд: "2000 онд батлагдсан хуульд зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүст чиглсэн байдаг. Зөвхөн хурц эмгэгтэй хүмүүсийг ийм өвчтэй гэж үздэг байсан. Гэтэл стресс бол сэтгэцийн өөрчлөлтийн нэг хэлбэр. Энэ хууль гарснаар хүн амын дунд байгаа стресс, зан төрхийн өөрчлөлт зэргийг эмчлэх, тэдний эрүүл мэндийн үйлчилгээнд ихээхэн өөрчлөлт гарна. Монгол улсын иргэдийн 10-15 хувь нь сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг гэсэн судалгаа гарсан байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: "Бөө олширч, иргэдийн сэтгэл санааг хямраах асуудал хурцдаж байна. Албан байгууллага зайлшгүй сэтгэл зүйчтэй байх ёстой гэж үзэж байна. Хавар болохоор сэдэрдэг өвчтэй хүмүүс их олон байдаг" гэв. УИХ-ын дэд дарга Б.Цог "Нийгэм их догшин болж байна. Сэтгэл зүйч гэдэг дотроо нарийн ангилалтай байдаг. Манайд хавтгайруулан үздэг л дээ. Яалт ч үгүй хаврын синдром их мэдрэгддэг. Жагсаал цуглаан хавар олширдгийг анзаарахгүй байж болохгүй" гэлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг гишүүдийн 84,8 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)