
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал эрс муудсан гэсэн мэдээллийг МАХН-ын зүгээс өгөөд байгаа. "Сүүлийн өдрүүдэд түүний бие улам муудаж, өдөрт л 300-500 грамм жин алдаж байгаа. Жингээ ингэж огцом алдах нь амь насанд нь аюултай" гэж мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч нар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ удаа МАХН-ын гишүүн, их эмч Л.Жамбалжав биш Н.Энхбаярын биеийг гардан эмчилж байгаа эмч нар мэдээлэл өгөх юм байна. Хэвлэлийн хурал 14 цагт Үндэсний мэдээллийн төвд болно.
Сэтгэгдэл (6)