
Харин уг ажлын хэсэгт МАН-ыг төлөөлөн оролцсон Д.Лүндээжанцан гишүүн "Бидний хэлсэн олон санал хуулийн төсөлд орсон ч ажлын хэсэгт МАН-ыг төлөөлж байгаагийн хувьд зарим асуудалд санал зөрж байгаа. Автомат машинаар гараар тоолохыг эсэргүүцэж байна. Энэ сонгуульд дөрөв, тавхан хүн нэр дэвших тул гараар хялбархан тоолж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн суртачилгааны хугацаа 43-47 хоног байсан бол одоо 35 хоног болж байна. Энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймгаар явж амжих уу? Хамгийн гол нь аж ахуйн нэгж, хуулийн этгээд 100 сая, иргэнээс 10 сая төгрөг хүртэлх хандив авч болно гэж оруулж ирж байна. Энэ бол дэндүү их тоо. Мөн УИХ-д хамгийн олон суудалтай намын нэр дэвшигчийг саналын хуудаст эхэнд бичнэ гэсэн. Энэ асуудлуутай санал нийлэхгүй байна" гэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ саналын хуудаст нэр дэвшигчдийн фото зураг оруулсан нь ямар учиртайг асуухад хууль санаачлагч Р.Бурмаа "Зарим бичиг үсэг тайлагдаагүй хүн нэр дэвшигчдийг хэн бэ гэдгийг мэддэгүй. Бодит байдал дээр ийм хүмүүс хөдөө орон нутагт их байдаг. Тийм хүмүүсийг сонгуульд оролцох боломжийг хангахын тулд зургийг нь оруулж байгаа. Мөн хараагүй иргэн бөглөх боломжтой саналын хуудсын тэмдэглэгээг оруулж ирж байгаа гэлээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)