
Энэ жил доорх 18 төрөлд шилдэг бүтээлийг нэр дэвшүүлэх аж
1. Телевизийн шилдэг мэдээллийн хөтөлбөр
2. Телевизийн шилдэг төсөл
3. Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг
4. Телевизийн шилдэг тайз засал
5. Телевизийн шилдэг график дизайн
6. Телевизийн шилдэг хөтлөгч
7. Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг
8. Телевизийн шилдэг сэтгүүлч
9. Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг
10. Телевизийн шилдэг инженер
11. Телевизийн шилдэг зураглаач
12. Телевизийн шилдэг найруулагч
13. Телевизийн шилдэг дууны найруулагч
14. Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг
15. Телевизийн шилдэг дуу оруулагч
16. Шилдэг “Орон нутгийн телевиз”
17. Телевизийн шилдэг нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг
18. Телевизийн шилдэг нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлэг
Энэ жилийн наадмыг Ханбүргэдэй компани Италийн алдартай брэндийн 18 кратын алтаар бүрсэн алтан шонхороор ивээн тэтгэж оролцож байгаа юм байна.
Уг наадамтай холбоотойгоор МТХ-ны гүйцэтгэх захирал М.Уламбадрахаас тодруулга авлаа.
Уг наадмын ач холбогдол нь юу вэ?
Монголын телевизүүдийн нийтлэг эрх ашиг, хууль эрх зүй, төр засагт салбартай холбоотой саналаа тусгуулдаг төрийн бус байгууллаг юм . Энэ ТББ нь бие биенийхээ нийтлэлийн бодлогийн асуудалд оролцдоггүй. Мэргэжлийн сэтгүүлч, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор мөн телевизүүдийн эв нэгдлийн төлөө зохион байгуулдаг. Бид өрсөлдөгч боловч салбараа илүү хөгжүүлэх, мэргэжлийн өндөр стандарттай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө энэ наадмыг зохион байгуулдаг. Шонхор шувууны салхин хурд, хурц харааг бэлгэдэж Алтан шонхор гэж нэрлэсэн.
Телевизүүдийн холбооны гишүүн бус телевизүүд орж болдог уу?
Телевизийн холбоонд гишүүнчлэлийн асуудал нь нээлттэй байдаг. Энэ холбоонд элсэх хүсэлтээ гаргаад нэгдэж болно.
Бүтээлүүдийг шүүх шүүгчдээр ямар хүмүүс ажиллах гэж байна вэ?
Шүүгчээр ажиллуулахаар телевиз болгон нэг хүнийг санал болгодог журамтай. Ихэнхдээ ерөнхий найруулагч, ерөнхий редактор гэсэн мэргэшсэн, уран бүтээлийн туршлагтай хүмүүс ажилладаг. Энэ жилийн хувьд 21-нд материалаа хүлээж аваад 23-ноос хойш шүүлт явагдах учраас 20-нийг хүртэл шүүгчдээ томилно. Шүүгчдээ томилохдоо илүү мэргэжлийн талаас нь харж үздэг. Үзэгчдийн саналаар ч юм уу мессежээр санал хураах арга замыг хүмүүс санал болгодог. Энэ наадамд өрсөлдүүлэхээр өгсөн материалыг илүү мэргэжлийн талаас нь дүгнэлт өгөх учраас мэргэжлийн хүмүүсээр шүүлгэнэ гэсэн бодолтой байдаг.
Телевизүүд алтан шонхороо хуваагад авчихдаг гэсэн шүүмж байдаг. Эрүүлээр өрсөлдөж чадахгүй байна гэдэг. Энэ хэр бодитой шүүмж вэ?
Ийм шүүмжлэл байдаг. Телевизийн удирдлагууд шүүгчдийн бүрэлдэхүүнд ордоггүй. Шилдэг бүтээл болон бүтээлчдийг алтан шонхор гардуулах үед л мэддэг. Аливаа шагналд сүбьектив шүүмжлэл байнга байдаг. Одоо орж байгаа 17 телевиз нь бүгдээрээ өөр өөрийн гэсэн сайн зүйлтэй байдаг. Тийм учраас сайн болгонд л өгдөг.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)