

Лхагва гарагт Хойд Солонгосын олон мянган иргэд нийслэл Пхеньянд цугларч алсын тусгалтат пуужингаа амжилттай хөөргөсөн баяраа тэмдэглэсэн байна. Тус улсын үндэсний телевиз төв талбайд цугларсан олон мянган хүний баярлаж буйг шууд дамжуулсан үзүүлсэн байна.

09:49 цагт хөөргөсөн пуужингийн эхний хэсэг 00:26 цагт жнасан бөгөөд Өмнөд Солонгосчууд пуужингийн хаядлыг нямбайлан авсан байна. Учир нь энэ бол задлан шинжлэл хийхэд хэрэгтэй чухал нотолгоо юм хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээлсэн байна.
Энэ нь Хойд Солонгосын хувьд гурван үет пуужинг сансарт амжилттай хөөргөсөн анхны тохиолдол болж байгаа юм.
Д.Идэр










Сэтгэгдэл (4)