

Хүчтэй хар шуурганы улмаас тус арлын бүх нутагт цахилгаан тасарч, модод үндсээрээ булгарч, үер болж байна. Өчигдөр Самоаг дайрсан хар шуурганаар хоёр хүн амиа алдсан хэмээн сайт мэдээлжээ.
Тус арлын нийслэл Апиад Вайсигано гол ихэд үерлэж, эргээ давснаар нийслэл байшин байрилга, машин тэрэг, мод, хогны хамт урсч байгаа аж.
“Танугаманоно” АТС бүхэлдээ устсан байна. Тиймээс Самоа хоёр долоо хоногийн турш цахилгаангүй байх аж.
Хар шуурга болох талаар урьдчилсан цаг агаарын мэдээ огт гараагүй байсан байна. Эван хар шуурганы цагт 165 км хурдтай шуурчээ.
Хамгийн айдас дагуулж буй мэдээлэл нь Эван хар шуурга Самоаг дахин дайрна гэсэн таамаглал байгаа аж.
Д.Идэр

