

Шүүх байгууллагын мэдээлж буйгаар түүнийг 2010 онд Засгийн газрын эсрэг босогчдын дарахад олон хүний аминд хүрсэн хэмээн үзсэн байна. Тайландын улс төрийн хамгийн том хямрал гэх 2010 онд Засгийн газрыг эсэргүүцсэн бослогыг дарсны дараа 90 хүн амиа алдаж, 1800-аад хүн шархадсан байсан юм.
Абхисит Вежжаживагийн Ардчилсан нам өнгөрсөн жилийн сонгуулиар ялагдаж хүчтэй байр сууриа эрх баригчдад алдсан юм.
Тусгай хэргийг мөрдөн байцаах албаны дарга Тарит Феньдит мэдээлэхдээ “Мөрдөн ажиллагааны явцад Абхисит Вежжажива таксины жолоочийн үхэлд буруутай болох нь тогтоогдсон. Тэрбээр босогчдын эсрэг зэр зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг цэрэг, цагдаа нарт өгсөн” хэмээн мэдээлсэн байна. “Тэд бослого гаргасан иргэдийг хөнөөхийн тулд аюулгүйн ажилтнуудад ийм зөвшөөрөл олгосон” хэмээн Тарит Феньдит нэжмээ.
Абхисит Вежжажива болон тухайн үед ерөнхий сайдын туслах хийж байсан Сутеп Таугбусан нарт үүсгэсэн хэргийг өчигдөр ингэж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч “Засгийн газраас сөрөг хүчнийг дарах зорилготой заналхийлэл” хэмээн тодорхойлсон байна.
Сөрөг хүчний ардчилсан намынхан хэргийг Нидерландын олон улсын шүүхэд хүргүүлэх төлөвтэй байна хэмээн сайт бичжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)