

Б.Амархүүгийн тоголтын билетийн үнэ 500-1000 рубль (22 500 - 45 000 төгрөг) байжээ. Тоглолтод Москвагаас ирсэн “Wild pearl” шоу-балет оролцсон байна. Хэвлэлийнхний онцолсон мэдээлэл нь Б.Амархүүгийн сүйт бүсгүй байлаа.
12 сарын 31-нд Казахстаны Астанад болох баярын концертын үеэр одоо үерхэж буй Монголын загвар өмсөгч бүсгүйд гэрлэх санал тавина гэдгээ дуучин мэдэгджээ. Тувагийн сэтгүүлчдэд нэрийг нь дурдахаас татгалзсан ч тэр бүсгүйг О.Ариунзул гэдгийг Монголын хэвлэлүүд нэгэнт бичсэн юм.
Саяхан покерийн ТВ шоунд амжилттай оролцон спорт загварын “Мерседес Бенц” хожсон дуучин залуу Тувагийн хөөмийг анхааран сонсдог гэж орон нутгийнханд таалагдаххаа мартсангүй.
Д.Идэр
Сэтгэгдэл (12)