

Мягмар гарагт Сан Диего хотын гэртээ таалал төгссөн тэрбээр утсан хөгжмийг гайхалтай тоглодог гэдгээрээ дэлхийд алдартай билээ. Рави Шанкар Битлз хамтлагийн гишүүн Жорж Харрисонд утсан хөгжим хэрхэн заахыг сургасан юм.
Түүнийг Энэтхэгийн утсан хөгжмийг Барууны оронд дэлгэрүүлсэн авъяастан гэдэг.
Зүрхний өвчтэй байсан Рави Шанкар саяхан зүрхний хавхлагийн хагалгаанд орсон юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч түүний бие насны эрхээр доройтсон байжээ. Рави Шанкарыг таалал төгссөнд олон алдартнууд эмгэнэл илэрхийлсэн байна.
Д.Идэр