

Хэдхэн цагийн өмнө Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас Хойд Солонгосын алсын тусгалтат пуужингийн хаягдлыг олсон талаараа дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийхэн пуужингийн хэгсгүүдийг шар тэнгисээс гаргаж авчээ. Өмнөд Солонгосын Кунсан боомтоос баруун зүгт 160 км зайд тэнгисийн ёроолд найман цаг хайсны эцэст 7.6 метр урт, 2.4 метр диаметртэй объектыг дээш гаргасан байна.
Өмнөд Солонгосчууд пуужингийн хаядлыг нямбайлан авч Пхётхэк боомтод аваачихаар болжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч “Пуужингийн хаягдлыг сайн хадгалах хэрэгтэй. Учир нь энэ бол задлан шинжлэл хийхэд хэрэгтэй чухал нотолгоо юм” хэмээн хэлсэн байна.
Д.Идэр

