1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдсан, өдгөө 105 настай Монгол Улсын баатар У.Доржпаламын хөдөлмөр, гавьяаг өндрөөр үнэлж Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хоёр өрөө байраар шагналаа.
Монгол Улсын баатар Ундрахын Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, Төв аймгийн Бүрэн, Эрдэнэсант, Дэлгэрхаан сумдад сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байжээ.
Сануулахад, өнгөрөгч есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын баатар цол хүртээж, баатрын Алтан таван хошуу тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан.
Сэтгэгдэл (4)