

Хахир хүйтэн Сибирийн оршин суугчдын аж амьдралд хүндээр нөлөөлж байна. Омск муж ба Новосибирск хотноо автобус явахааргүй болжээ. Мөн Томск хотод сургуулийн хичээлийг түр зогсоосон байна.
“Сибирьт энэ долоо хоногийг дуустал хүйтний эрч сулрахгүй” хэмээн цаг уурчид мэдээлсэн байна.
Ойрын өдрүүдийн хүйтний хэм нь хэвийн хэмжээнээс 8-10 хэмээр хэтэрсэн аж.
Д.Идэр