
Америкийн “Time” сэтгүүл жил бүр оны онцлох болон хамгийн нэр хүндтэй
алдартнуудыг тодруулдаг билээ. 2012 оны онцлох хүмүүсийг жагсааж хоёр
долоо хоногийн турш үзэгчдийн саналыг хурааж, лхагва гаргийн 23:59 цагт
санал хураалтыг хаасан юм. Уншигчдийн санал хураалтаар оны онцлох хүнээр
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тодорчээ.

Америкийн “Time” сэтгүүл жил бүр оны онцлох болон хамгийн нэр хүндтэй алдартнуудыг тодруулдаг билээ. 2012 оны онцлох хүмүүсийг жагсааж хоёр долоо хоногийн турш үзэгчдийн саналыг хурааж, лхагва гаргийн 23:59 цагт санал хураалтыг хаасан юм. Уншигчдийн санал хураалтаар оны онцлох хүнээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун тодорчээ.
Гэхдээ оны онцлох хүнийг тус сэтгүүлийн редакторууд сонгодог юм. Уншигчдийн санал хураалтын дүн мэдээж редакторуудын сонголтод тодорхой нөлөө үзүүлдэг юм байна.
2012 оны онцлох хүн, болон бусад өрсөлдөгчдийн талаарх албан ёсны мэдэгдлийг ирэх лхагва гарагт буюу 19-ний өдөр зарлах юм.
“Time” сэтгүүл 1927 оноос хойш жил бүр “Оны шилдэг хүн”-ийг тодруулж, шагнал гардуулж эхэлсэн бөгөөд тухайн жилдээ дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн алдартанг шинэ оны өмнө тодруулдаг юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)