
Дуучин Жастин Биберыг оргодлууд хуйвалдан хөнөөхөөр төлөвлөж байсан
талаар “Yahoo” мэдээллээ. Өнгөрсөн сард баривчлагдсан хоёр оргодол үгсэн
хуйвалдаж, дуучин Жастин Биберийг хөнөөхөөр төлөвлөж байсан тухайгаа
мэдүүлэгтээ дурьдсаныг Нью-Мексико мужийн радио мэдээлжээ.

Дуучин Жастин Биберыг оргодлууд хуйвалдан хөнөөхөөр төлөвлөж байсан талаар “Yahoo” мэдээллээ. Өнгөрсөн сард баривчлагдсан хоёр оргодол үгсэн хуйвалдаж, дуучин Жастин Биберийг хөнөөхөөр төлөвлөж байсан тухайгаа мэдүүлэгтээ дурьдсаныг Нью-Мексико мужийн радио мэдээлжээ.
41 настай Марк Стааке, түүний үеэл 23 настай Таннер Руане нарыг Нью-Мексико мужийн Альбукерке хотын цагдаагийн газраас хүн амины болон зэвсэг хэрэглэн танхайрсан хэргээр эрэн сурвалжилж байсан бөгөөд тэднийг өнгөрсөн сард баривчилжээ.
Оргодлуудын мэдүүлснээр тэд Жастин Бибер болон өөр хэдэн хүнийг хулгайлж, амийг нь хөнөөхөөр төлөвлөж байсан гэнэ.
Сэтгэгдэл (2)