
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг МАХН-ын гишүүд өнөөдөрт халз мэтгэлцээнд дууджээ. Түүний хэвлэлд өгсөн ярилцлага нь МАХН-ын гишүүд, дэмжигчдийг доромжилсон гэж үзсэн тул Л.Эрдэнэтуул, А.Одончимэг нар өөрсдийн байр сууриа илэрхийлэхээр халз мэтгэлцээнд дуудсан байна. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг ирэх даваа гарагт телевизийн эфирээр шууд мэтгэлцэхийг урьсан байна. Уг мэдэгдэлд, "Монгол улсын жирийн иргэд бид энэ оны 12-р сарын 14-д хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан Таны ярилцлагыг үзлээ. Та ард түмний нэг хэсэг болох МАХН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийг доромжлон эмзэглүүлсэн олон үгсийг чулуудаж, өнөөгийн нийгэм улс төрийн ээдрээт нөхцөл байдлын талаархи хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн гэж ойлгож байна. Бидний зүгээс ч өөрсдийн гэсэн үзэл санаа байгаа учир олон нийтэд бодит дүгнэлт хийх боломжтой, мэдээлэл хүргэх хамгийн шударга хэлбэр болох шууд мэтгэлцээнд урьж байна. Мэтгэлцээнийг ойрын хугацаанд буюу 12-р сарын 17-ны орой төвийн ТВ-үүдийн сувгаар шууд зохион байгуулахыг бидний зүгээс санал болгож байна. Цаг заваа зохицуулан эгэл бидэнд хариу өгнө гэдэгт гүнээ найдаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (12)