
УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөрхөн тангаргаа өргөж, УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Өмнө нь түүнийг Н.Энхбаярын хүн учраас МАН-аас гарч МАХН-д орох магадлалтай хэмээн хэвлэлээр шуугиж байсан юм. Тэрбээр үүнийг эрс няцааж "Би бор зүрхээрээ улс төрд орж ирсэн, Н.Энхбаярын хүн биш хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн түүнийг АН-д элсэж магадгүй гэсэн яриа ч гараад байсан. Тэгвэл Д.Арвин гишүүн өнөөдөр Ардчилсан намд элсэхээр тус намын томчуудтай уулзаж яваа мэдээлэл баттай эх сурвалжаас ирлээ. 2012 оны сонгуулиар түүнийг МАН-ынхан тойрог өгөхгүй гэж нэлээн асуудал үүссэн нь түүнийг намаа солих шийдвэрт хүргэсэн бололтой гэж зарим эх сурвалж хэлж байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (34)