2012 оны 12-р сарын 14, Баасан гариг, 18:04
М

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. Талууд 2013 онд хоёр талын шугамаар хэрэгжүүлэх томоохон арга хэмжээ болон хамтын ажиллагааны механизмуудыг сайжруулах, шаардлагатай зарим тогтолцоог шинээр байгуулах асуудлаар санал солилцов.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц, бололцоо их байгааг тэмдэглээд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж, тодорхой төслийн талаар ярилцав. ГХЯ-дын хооронд 2013-2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ талууд илэрхийллээ.
Талууд бүс нутгийн байдлын талаар санал солилцож, олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцав. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Т.Төгсбилгүүн захирал БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Фу Инд бараалхаж, БНХАУ-ын ГХЯ-ны Европ, Төв Азийн газрын дэд захирал Ци Даюйтай уулзав.