
Хөх хотын оршин суугч эмэгтэй байрныхаа цонхоор цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэлээ гарган шиджээ. Өмнө нь энэ бүсгүй дэлхийн сүйрлээс өмнө хэрэггүй зүйлсээ гаргаж хаях тухай зөвлөгөө интернетээс уншжээ. Сычуань мужид хүмүүс “3 хоногийн харанхуй”-д бэлдэн лаа, шүдэнз бөөнөөр худалдан авч байна.
Зуу зуугаар нь лаа авч байгаа. Зарим цэгүүд дээр нөөц дууссан гэж Чэндү хотын дэлгүүрийн эзэн Ли овогт эр Гонконгийн “Telegraph” сонины сурвалжлагчид хэлжээ. Энэ хотын нэгэн интернет компанийн удирдлага “дэлхийн сүйрлийн” өмнөх хоёр өдөрт ажилчиддаа чөлөө олгосон байна. “Сүүлчийн өдрүүдээ ойр дотныхоо хүмүүстэй өнгөрөөх боломж олгосон” гэж компаний мэдэгдэлд дурджээ.
Нанжинд 54 настай профессорын гэргий 100 мянган юань буюу 16 мянган долларын зээл авч ядуусын хүүхдүүдэд тараан хойчийнхоо буяныг даатгажээ. “Ертөнц сүйрэхээс өмнө их биш ч гэсэн дорвитой буян хийх гэсэн юм” гэж профессорын эхнэр сэтгүүлчдэд ярилаа.
“Твиттер”-ийн хятад хувилбар болох “Вэйбо”-д “12 сарын 21-нд эрхэм дарга нар маань үхэг бүхээгт суун зугтаж амь гараарай. Бид үлдье. Харин гуйх ганц зүйл байна. Эргэж л ийшээ битгий ирээрэй” гэсэн эсэргүү сэтгэгдлүүд ид моодонд орж байна.
Шанхайн цагдаагийн газар “Дэлхийн сүйрэл гээч нь цуу яриа тул итгэх хэрэггүй. Битгий хууртагтун” гэсэн уриалга гаргахад хүрээд байна.

Тэр ч бүү хэл Бээжингийн өмнөд хэсэгт орших Хэбэй мужийн тосгонд нэгэн хятад эр Ноахын /гэр бүлээ аврахын тулд хоргодох байр барьж алдаршсан эр/ байр барьжээ.
Лиу гэх энэ эр “2012” кино болон 2004 онд Тайланд, Индонезэд газар хөдөлж хэдэн мянган хүн амиа алдсаныг хараад хоргодох байраа бүтээхээр шийджээ.
Лиугийн бүтээсэн 7 хоргодох байр нь битүү бөгөөд шилэн хуванцарыг төмрөөр хүрээлж хийжээ. Эдгээр нь бүр усанд хөвдөг гэдгээрээ давуу талтай гэнэ. Өөрийгөө удирдах төхөөрөмж суулгасан энэ байрт 14 хүн хоргодох боломжтой бөгөөд хүчил төрөгчийн сав хаа саагүй байрлуулжээ.
Тэрбээр өөрийнх нь бүтээсэн хоргодох байрыг Засгийн газрын агентлагууд болон олон улсын байгууллагууд цунами, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэхэд олноор хэрэглэх шийдвэр гаргана хэмээн найдаж байгаа гэнэ.










Нанжинд 54 настай профессорын гэргий 100 мянган юань буюу 16 мянган долларын зээл авч ядуусын хүүхдүүдэд тараан хойчийнхоо буяныг даатгажээ. “Ертөнц сүйрэхээс өмнө их биш ч гэсэн дорвитой буян хийх гэсэн юм” гэж профессорын эхнэр сэтгүүлчдэд ярилаа.
“Твиттер”-ийн хятад хувилбар болох “Вэйбо”-д “12 сарын 21-нд эрхэм дарга нар маань үхэг бүхээгт суун зугтаж амь гараарай. Бид үлдье. Харин гуйх ганц зүйл байна. Эргэж л ийшээ битгий ирээрэй” гэсэн эсэргүү сэтгэгдлүүд ид моодонд орж байна.
Шанхайн цагдаагийн газар “Дэлхийн сүйрэл гээч нь цуу яриа тул итгэх хэрэггүй. Битгий хууртагтун” гэсэн уриалга гаргахад хүрээд байна.

Бодолхийлон зогсох хятад бүсгүй. Энэ киноноос хамаг юм эхэлсэн...

Лиу гэх энэ эр “2012” кино болон 2004 онд Тайланд, Индонезэд газар хөдөлж хэдэн мянган хүн амиа алдсаныг хараад хоргодох байраа бүтээхээр шийджээ.
Лиугийн бүтээсэн 7 хоргодох байр нь битүү бөгөөд шилэн хуванцарыг төмрөөр хүрээлж хийжээ. Эдгээр нь бүр усанд хөвдөг гэдгээрээ давуу талтай гэнэ. Өөрийгөө удирдах төхөөрөмж суулгасан энэ байрт 14 хүн хоргодох боломжтой бөгөөд хүчил төрөгчийн сав хаа саагүй байрлуулжээ.
Тэрбээр өөрийнх нь бүтээсэн хоргодох байрыг Засгийн газрын агентлагууд болон олон улсын байгууллагууд цунами, газар хөдлөлтийн аюулаас сэргийлэхэд олноор хэрэглэх шийдвэр гаргана хэмээн найдаж байгаа гэнэ.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn









Сэтгэгдэл (13)