Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал 10 цагт эхэлнэ. Хурлаар Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг арван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд олон улсын хуралдаанд оролцсон дүнгийн тухай, Эрчим хүчний сайд М.Сономпил Ховдын дулааны цахилгаан станцын тухай танилцуулах юм байна.
