Стандартын бус эм худалдаалж байжээ

Мэргэжлийн хяналтын газар. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёрдугаар сараас өнгөрсөн сар хүртэл эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар бүртгэлгүй, чанарын баталгаагүй, стандартын бус сав боодолтой 70 гаруй нэр төрлийн эмийг худалдаалж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулсан. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, стандарттай холбоотой заалтууд эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад 70, 74 хувьтай хэрэгжиж байсан бол энэ жил 2-6 хувиар дээшилсэн үзүүлэлттэй гарчээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)