Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам өнөөдөр эхэлж байна. Энэ жил 22 загвар зохион бүтээгч бүтээлээ о

Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадам өнөөдөр эцсийн шатны шалгаруулалтаа хийж өндөрлөх гэж байна. Энэ жил 22 загвар зохион бүтээгч бүтээлээ оролцууллаа. 25 жилийн түүхтэй тус наадамд загварын агентлагууд нэгдэн “Наран моторс”-ын байранд өдөрт дөрвөн удаагийн тоглолт хийж шинэ загваруудаа танилцуулсан. 17-оос дээш насны 70 гаруй загвар өмсөгчид оролцсон загварын их наадмын хаалтын шоу өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Тус наадмыг тойрсон жиргээ бол энэ жилийн топ хэн бэ гэсэн таамаглал. Энэ жил ур чадвар сайтай олон загвар өмсөгч "Топ"-ын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд гагцхүү хэн нь топ болох нь өнөө орой тодрох юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)