Монголын жүдо бөхийн холбоо, Монголын жүдогийн академи хамтран өсвөрийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд зохион байгуулагдаж байна.

Яг одоо Спортын төв ордонд жүдо бөхийн өсвөрийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Монголын жүдогийн академи хамтран зохион байгуулж байгаа аж. Тэмцээнд гурван насны ангилалд 48 багийн 300 гаруй тамирчин хоёр өдрийн турш хурд хүчээ сорин өрсөлдөж байна. 1995-2000 онд төрсөн залуу тамирчид насны ангиллаас хамаарч харилцан адилгүй жинд барилдаж багийн дүнгээр аваргаа тодруулахаараа уг тэмцээн онцлогтой юм.