“Big Line” филмийн бүтээсэн тус киноны найруулагчаар З.Батболд ажиллажээ. Тэрбээр өмнө нь “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Аз жаргал the bad boy” зэрэг Монголын кино урлагийн салбарт шинэлэг өнгө төрх нэмсэн хэд хэдэн бүтээлийн найруулагчаар ажиллаж байсан. Харин түүний энэ удаагийн бүтээл нь эмгэнэлт, инээдмийн “Бурхан өршөө”

“Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Аз жаргал the bad boy”,"Бурхан өршөөг" зэрэг Монголын кино урлагийн салбарт шинэлэг өнгө төрх нэмсэн хэд хэдэн бүтээлийг найруулсан найруулагч З.Батболд өөрийнхөө кино ертөнцийн талаарх үзэл бодлоо хэвлэлд ярьсан байна. Ингэхдээ тэрээр дэлхий даяар залуусыг байлдан дагуулаад буй "Twilight" киног үзэн яддаг талаарааи хуучилсан байна. З.Батболд ”Хүмүүсийн дуртай боловч миний дургүй кино бол Twilight (2008). Жинхэнэ үзэн яддаг. Үнэн дургүй. Маш “гөлгөр” тоглолттой. Одоогийн залуучуудын дотогшоогоо ертөнц рүү дөрөөлөөд тоглочихсон. Эрч хүч байхгүй. Шилжилтийн насны охид хөвгүүдийн гунигт байдлаар нь хийчихсэн кино" гэж ярьжээ.
Сэтгэгдэл (25)