АНУ-ын Коннектикут мужийн "Сэнди Хүк" бага сургуулийн 20 хүүхдийн амь насыг буутай этгээд бүрэлгэсэн хэрэг гарч, Ньютаун хотод гашуудал зарлаад байгаа. Тэгвэл энэ хэрэгт ах дүү хоёрыг сэжиглэн шалгаж байна. Цагдаа нар эхэндээ 20 настай Адам Ланзаг хүүхдүүд рүү гал нээсэн гэж үзсэн ч түүний ах 24 настай Райн Ланзаг ч мөн сэжиглэн байцааж байна. Хэргийн газарт ажиллаж байсан цагдаа "Хүү /Адам/ ээжийнхээ нүүрэн тус газар нь буудаад дараа нь сургууль руу ирсэн бололтой. Гэхдээ түүний ахыг ч бас энэ хэрэгт шалгаж байгаа" гэжээ. Хэрэг гарсны дараа цагдаа нар Адам Ланзаг ээжийнхээ машин дотор өөрийгөө буудсан байсныг олсон гэж yahoo.com сайт мэдээлсэн байна. Харин түүний ах Райн фэйсбүүк хуудасдаа "Би биш" хэмээн бичжээ.

20 настай Адам Ланза нь тусдаа гараагүй, ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд бусдаас хөндий, ганцаардсан нэгэн байсныг таньдаг хүмүүс нь хэлж байна. Тэдний эцэг, эх 2009 онд салсан нь Адамын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн гэж хамаатнууд нь ярьжээ.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (10)