Өнгөрсөн шөнө Увс, Хөвсгөл аймгуудын баруун хойд, Завханы хойд хэсгээр 6 см хүртэл цас оржээ. Хөвсгөлийн Хатгал, Ренчинлхүмбэ, Увсын Түргэн сумдад 9 см, Увсын Хяргас, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 2-6 см цасан бүрхүүл тогтсон тухай цаг уурын байгууллага мэдээллээ.
Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -3…+7 градус, говийн бүс нутгаар +16…+25 градус, бусад нутгаар +8…+15 градус дулаан байв.
Агаарын температурын хувьд, өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-10 градус хүйтэн хоносон байна.
Л.Баяр