Улсын төсөв, валютын нөөцийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Батлагдсан төсвийнхөө дагуу, батлагдсан хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч байдлаар саатсан зүйл байхгүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.
Ирэх долоо хоногт ОУВС-ийн намрын хуралд явна. Хэрвээ шаардлагатай бол тухайн хурлын үйл ажиллагааг сурвалжлах сэтгүүлч нар хүсэлтээ өгч болно. Мөн П.Сайнзориг гишүүнийг "цуг яваасай" гэж бодож байна" гэв.