
Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурси өөрийнхөө эрхийг нэмэгдүүлэх болон исламист зан, үйлийг баталгаажуулсан олон заалтыг Үндсэн хуулиндаа оруулахаар зэхэж байгаа юм. Хэрэв египетүүд Үндсэн хуулиа Мурсигийн хүссэнээр өөрчилвөл жинхэнэ исламист орон болж хувирна гэж зарим олон улсын шинжээчид үзэж байна. Ингэснээр анх удаа ардчилсан ерөнхийлөгчтэй боллоо гэгдэж байсан Египетэд дахин нэг хүн, нэг намын дарангуйлал тогтох магадлалтай гэж үзэж байгаа учраас олон мянган хүн түүнийг эсэргүүцэж, жагссан юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд энэ зөрчилдөөнөөс болж 7 хүн амиа алдаж, олон зуун хүн шархдаад байна.
Т.Гэрэл