Энэ сарын 12-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн
зарлигаар Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр
томилогдсон Шагдарсүрэнгийн Гандансүрэн, Дундговь аймаг дахь сум дундын
шүүхийн шүүгчээр томилогдсон Лувсандоржийн Одончимэг нарт баяр хүргэх
ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд болжээ.

Энэ сарын 12-нд буюу өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдсон Шагдарсүрэнгийн Гандансүрэн, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон Лувсандоржийн Одончимэг нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд болжээ.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун хамт олноо төлөөлж, Ш.Гандансүрэн, Л.Одончимэг нарт баяр хүргээд хуулийг дээдэлж, шударга сайн ажиллаарай хэмээв. Мөн шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөн ажиллахыг захилаа.
Ш.Гандансүрэн нь шүүхийн байгууллагад анхан шатны шүүхэд жижүүрээс эхлээд бүх л шатны шүүхэд нийтдээ 12 жилийн турш ажилласан бол Л.Одончимэг нь хүн болгоны уншиж чаддаггүй таталган монгол бичгийг сайн эзэмшиж, цагаатгалын асуудал хариуцсан шинжээчийн ажлыг нэр төртэй гүйцэтгэж байсныг нь энэ үеэр Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун онцлов.
Б.Чимэг