Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг
Эрүүгийн хуулийн 124.2.4-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс
хорих ял оноогоод байсан.

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн О.Бумбаяр, Ө.Чулуун-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн 124.2.4-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс хорих ял оноогоод байсан. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг энэ сарын 18-нд буюу нөгөөдөр Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон байна. Хуралд улсын яллагчаар Л.Цэндсүрэн, өмгөөлөгчөөр Ц.Тунгалаг, Л.Сарнай, Л.Ононбаяр, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар оролцохоор болжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)