Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өчигдөр албан ёсоор эхэлсэн. Цэрэг татлага энэ сарын 19-нд буюу өнөөдөр үргэлжлээд дуусна.
“Батлан хамгаалах сэргэлт" бодлого болон “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-тэй уялдуулан хугацаат цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн нь жолооны “В” ангилал эзэмших, компьютер, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болохоос гадна үндэсний бичгийн сургалтад хамрагдаж, мэргэжил эзэмших боломжтой юм байна.