09:00 цагт “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо үндэсний чуулган" Төрийн ордонд болно.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран “Тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
- Нэгдсэн үндэстний байгууллагын 80 жилийн ойд зориулсан “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдэвт уулзалт ГХЯ-д болно.
- УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
- МҮБХ-ны "Алтан цом-2025" барилдааны багийн сугалааны үйл ажиллагаа болно.
- Монгол Улс, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 7 хоног эхэлж байна.
- Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
- МУЭ-ийн гишүүд МУСТА зураач Л.Халзангийн 70 насны ойн уран бүтээлийн “Усан будаг” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн танхимд толилуулж байна.
- Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
- ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- "Соёлын орон зай-Бидний орчин" аян арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
- 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-нд хаана.