Өнгөрсөн амралтын өдрөөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны тавдугаар байрны нэгдүгээр орцонд гал гарчээ. Галын улмаас тус орцны оршин суугч болох 100 гаруй хүн угаартсан байна. Гал нэгдүгээр давхраас гарч эхэлжээ. Уг өрөөг 20 гаруй насны эмэгтэй түрээслэдэг бөгөөд тэрээр өрөөндөө угаартсан байдалтай байсан аж. Тиймээс онцгой байдлын алба хаагчид түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Урьдчилсан байдлаар гал цахилгаанаас гарсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ.



Б.Чимэг