Эрүүл мэндийн яамнаас зургаадугаар сарыг “Эх нярайн эрүүл мэндийн сар” болгон зарласан. Тус сарын хүрээнд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 10 алхам”-ийн үндэсний сургагч багш бэлтгэх хоёрдугаар ээлжийн сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 4-6-ны хооронд зохион байгуулж байна.
Сургалтад Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь,Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, ЭМТ-ийн төрөх тасгийн нярайн эмч, сувилагч болон Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн ЭМТ-ын төлөөлөл нийт 25 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.