Одоогийн байдлаар Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Увс зэрэг арав гаруй аймгуудад өвөлжилт хүндхэн байгаа аж.

Одоогийн байдлаар Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Өмнөговь, Увс зэрэг арав гаруй аймгуудад өвөлжилт хүндхэн байгаа аж. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байсан бол ирэх баасан гаригаас нутгийн ихэнх хэсгээр тэнгэр муудах төлөвтэй байна. Маргааш нутгийн өмнөд хэсгээр, нөгөөдөр нутгийн баруун хагаст, 20-21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Салхи маргааш Алтайн салбар уулсаар, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд говь талын нутгаар, 21-нд зарим нутгаар 12-14 м/сек хүрч ширүүсэх аж.
Энэ өдрүүдэд Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүртэл хүйтрэх юм байна. Түүнчлэн цаашид хүйтний эрч чангарах тул иргэдийг хол замд гарахдаа болон малд явахдаа дулаан хувцаслаж техникийн бүрэн бүтэн байдлаа байнга шалгаж байхыг ОБЕГ-аас анхааруулав. Мөн шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан архи согтууруулах ундаа хэрэглэн осгохоос сэргийлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүлэв.
Сэтгэгдэл (1)