
Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцох юм байна. Уг хэрэгт мөн СЗХ-ны дарга Д.Баярсайхан холбогдоод байсан ч түүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 28-нд хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлоод байсан юм. Учир нь зарим шүүгдэгч нарын өмгөөлөгч мөн хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч нар ирээгүй юм.
Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин Баянзүрх дүүргийн шүүх хэргийг 30 хоногийн дотор хянан үзээд хурлыг зарыг товлох байсан ч хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. 149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар хяналт тавьж байгаа.
Б.Чимэг