
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар орох цасны хэмжээнээс хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй тул жолооч тээвэрчид, иргэд та бүхэн хол, ойрын замд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангана уу.
Жолооч та:
- -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангах
- -Хол, ойрын замд гарахгүй байх
- -Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл бэлэн байдлыг хангах
- -Автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс онцгойлон анхааруулж байна.


















































