
Монгол Улсын 3х3 шигшээ багийн 5 тамирчин Үндэсний Дээд Лигийн 11-р сарын 12-ны өдөр 18:10 цагт болох Selenge Bodons болон SG Apes багуудын тоглолтоос эхлэн "Сэлэнгэ Бодонс"- ын нэрийн өмнөөс улирлын тоглолтуудаа эхлүүлэхээр болжээ.
Тэдний хувьд энэ улирлын лигээр Сэлэнгэ Бодонс багтай гэрээ хийгээд байгаа билээ.
Мөн Сэлэнгэ Бодонс багийн зүгээс хөгжөөн дэмжигчдэдээ Эйпс -тэй хийх тоглолтыг үзэхдээ “selenge26” код ашиглан 20% хөнгөлөлттэй үнээр тасалбараа авах боломжийг бэлэглээд байна.

















































