
Волейболын Үндэсний Дээд Лиг энэ сарын 13- ны өдрөөс эхэлсэн. Энэ жилийн хувьд Монголын Волейболын Холбооноос үзэгчдэдээ илүү ойрхон тоглохын тулд тоглолтуудыг АСА аренад өдөр бүр 14:30-аас эхлэн зохион байгуулж байгаа.
Тэгвэл Дээд Лигийн албан ёсны нээлтийн арга хэмжээ энэ сарын 8-нд буюу маргааш 16:00 цагт эхлэхээр болжээ. Нээлтийн арга хэмжээнд дуучин Б.Маралжингоо, Gangbay хамтлаг болон Төрийн соёрхолт Баян Монгол чуулга хүрэлцэн ирж ая дуугаа өргөн үзэгчдийн хамт шинэ улирлаа нээнэ гэлээ.
Нээлтийн өмнө 13:00 цагт Ховд Ижил алтай болон Khuvsgul Seven Stars Volleyball Team багууд тоглох бол нээлтийн араас 17:30 цагт ТӨВ МИГ волейбол клуб vs MegaStars Volleyball Club багууд тоглоно.


















































