Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь Нийгмийн бодлогын Байнгын хорооны дарга, гишүүд болон ГБХНХ-ын сайд Энх-Амгалан Лувсанцэрэн нарын хамт хүүхэд, багачуудыг хүлээн авч уулзан Төрийн ордон, чуулганы үйл ажиллагаатай танилцууллаа.
Хүүхдүүдийн зүгээс сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох зэрэг чухал асуудлын талаар ярилцаж, хүүхдүүд маань санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байнаа Олон улсын байгууллагуудын төлөөлтэй уулзаж УИХ-аас хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд хэрхэн анхаарч байгаа, судлаж бодовсруулж байгаа хуулийн төслүүдийн талаар ярилцаж санал солилцов.
























































